Аваргуудын өглөөний цай #5 ХАНДЛАГА

Гэр бүлийн радио 104.5's Podcast - A podcast by Гэр бүлийн радио 104.5

Categorie:

Зочин: "Үгийн хүч" ТББ-ын сэтгэлзүйч Б.Батхүү

Нью Жерсид барьсан Томас Эдисоны лаборатори дэлхийд цуутай байсан. Тэрээр 14 байгууламжтай цогцолбор бүхий лабораторио зохион бүтээлийн үйлдвэр хэмээн нэрийджээ. Тэр дундаа хамгийн том байгууламж нь гурван хөл бөмбөгийн талбайтай тэнцэхүйц байсан байна. Гэтэл 1914 онд нэгэн үйл явдал болсон нь түүний лаборатори бүхэлдээ галд автсан. Амьдралын ихэнх хугацааг зориулсан энэ агуу бүтээлийгээ шатахыг харан зогсохдоо тэр хүүхдүүддээ “Яваад ээжийгээ дуудаад ир тэр амьдралдаа ийм их гал харж байгаагүй байх” гэж хэлсэн гэдэг.
Та амьдралдаа тохиож буй бүхий л бүтэлгүйтэлд хэрхэн хандаж байгаа чинь ирээдүйд босож чадах уу үгүй юу гэдгийг харуулна. Тэгвэл та хандлагаа яаж эерэгжүүлэх талаар “Аваргын өглөөний цай”-аар уугаарай.