Амьдралын учиг #5 ХАРИЛЦААНЫ ГОО САЙХАН БОЛ ХАРДАЛТ БИШ ХАЙР, ИТГЭЛ

Гэр бүлийн радио 104.5's Podcast - A podcast by Гэр бүлийн радио 104.5

Categorie:

Хүмүүс бид гаднаасаа харагдах байдлаараа, дотроосоо илэрхийлэгдэх сэтгэлээрээ, бусадтай харилцах харилцаагаараа гоо сайхан байвал ертөнц аз жаргалаар дүүрэх байх даа гэж боддог. Гэхдээ хүн л болсон хойно үргэлж ийм байж чадахгүй ч ХАРИЛЦААГАА ГОО САЙХАН байлгах боломж бол бий. Тэр боломж бол бусдаас өөртэйгээ сайн сайхан харилцаасай гэж хүсэхээсээ өмнө өөрөө тийм хандлага, үйлдлийг хийдэг байх юм. Харилцааны мэргэжилтнүүдийн судалж тогтоосноор бидний харилцааны 8% үгэн дээр, 35% сэтгэл хөдлөл дээр, 55% биеийн хэлэмж дээр , 2% нь зөн совинд үндэслэгддэг байна. Ингээд бодохоор бид бусадтай харилцахдаа зөвхөн үгээр биш үйлдэл, сэтгэл мэдрэмж, бодол гээд цогц бүтээлийг бий болгодог ажээ. Энэхүү цогц бүтээлээ гоо сайхан байлгах тухай Амьдралын учиг нэвтрүүлгээс сонсоорой.