ТАНЫ ТОЛГОЙД ЮУ БАЙНА? #41 Унаа төсөл

Гэр бүлийн радио 104.5's Podcast - A podcast by Гэр бүлийн радио 104.5

Categorie:

Бид энэ удаагийн дугаарт УНАА судалгааны төслийг онцолж байна. Энэхүү төслийг Лондон коллеж их сургуулийн Олон улсын судалгааны сан (UCL-GCRF)-гаас санхүүжүүлж байгаа бөгөөд Лондон коллеж их сургууль (University College London), Мельбурний их сургууль (University of Melbourne)-ийн судлаачид Гэр өргөө, Паблик лаб Монголиа зэрэг дотоодын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. УНАА судалгааны төсөл нь нийслэл хотын гэр хорооллын оршин суугчдын чөлөөтэй зорчиход бэрхшээл болдог асуудлыг тодорхойлох, оновчтой шийдэл олох зорилготой юм. Та манай подкастыг сонссоноор энэ төслийн тухай болон нийтийн тээврийн хүртээмж, зорчих хөдөлгөөний үзүүлэлт, бодит шийдлийн тухай мэдэж аваарай. Зочин: Гэр өргөө ТББ-ын хэрэгжүүлж буй УНАА төслийн менежер С.Үүрцайх --- Send in a voice message: https://anchor.fm/familyradio/message