Амьдралын учиг #4 ӨӨРИЙН НӨӨЦ БАЯЛАГАА НЭЭ

Гэр бүлийн радио 104.5's Podcast - A podcast by Гэр бүлийн радио 104.5

Categorie:

Хүн хэрхэн өсөж хөгждөг вэ? Нэгэн эрхэм хүний хөгжлийн үе шатыг “эхийн хэвлийгээс булш хүртэл” үргэлжилдэг гэсэн нь бий. Байгалийн жамаараа хүн энэ орчлонд ирлээ. Ирээд өдөр сар жилээр өсөж торнидог.  Харин энэ өсөлт хөгжил явагдахгүй бол бусад өсөлт хөгжлүүд хэзээ ч явагдах боломжгүй юм. Тиймээс бие хөгжихийн хэрээр сурах чадвар өсөж нэмэгддэг байна. Тэгэхээр 

1. Хүний бие өсөж өөрчлөгдөх хэрэгтэй 

2. Сурах, суралцах чадвар өсөж нэмэгдэх хэрэгтэй. 

Энэ 2 үйл явц үргэлжилсэн, тасралтгүй байснаар, танин мэдэхүй буюу оюун ухааны, сэтгэл зүйн болон нийгмийн, биеийн болон биологийн,  ёс суртахууны, сүнсний, гэр бүлийн өсөлт хөгжил нэмэгдэх боломжтойг сэтгэл зүйчид олж тогтоосон байдаг. Тэгэхээр хүн та өөрийнхөө бүхий л нөөц баялагийг таньж мэдэж, олж нээхийн тулд эдгээр хөгжлийн үе шатууд тань хаана явааг, юуг сайн чаддаг, юуг чаддаггүй, давуу болоод сул талуудаа олж мэдэхийг хүсвэл  “Амьдралын Учиг” нэвтрүүлгээс сонсоорой