Амьдралын учиг #3 БУСДЫН ӨӨР БАЙДЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨР

Гэр бүлийн радио 104.5's Podcast - A podcast by Гэр бүлийн радио 104.5

Categorie:

Хувь хүнээс бие хүн болж төлөвших явцдаа хүн өөрийгөө эрж хайж, тодорхойлж эцэст нь өөрийгөө ойлгож олж авдаг ажээ. Харамсалтай нь олон хүн өөрийгөө ойлгож, олж авч чадахгүй амьдрал дунд төөрдөг. Харин өөрийгөө дэлхий дээр цор ганц бүтээгдсэн, бусдаас өөр гэдгээ мэдчихсэн хойно бусдыг ойлгоход тун амар болдог байна. Юун түрүүнд өөрийгөө ойлгохын тулд ямар зүйлс дээр анхаарах вэ? гэвэл “бодол, мэдрэмж, үйлдэл”-ийн түвшинд өөрийгөө чагнаж, тольдох хэрэгтэй. Бусдын өөр байдлыг хүлээн зөвшөөрөхийн өмнөх алтан дүрэм бол “ӨӨРИЙНХӨӨ ӨӨР БАЙДЛЫГ МЭДДЭГ” бай. Тухайлбал: Би энэ байдлаараа найзаасаа өөр юм байна. Энэ зан чанараараа ахаасаа өөр юм байна гэдгээ мэдэх нь чухал. Харин өөр гэдгээ мэдэхийн тулд юуг тодорхой болгох вэ?

Энэ тухай “Амьдралын учиг” нэвтрүүлгээс сонсоорой.