Аваргуудын өглөөний цай #3 ЖИНХЭНЭ ОЛОНД ХҮРЭХ ДУУ ХООЛОЙ

Гэр бүлийн радио 104.5's Podcast - A podcast by Гэр бүлийн радио 104.5

Categorie:

ЗОЧИН: Oh chicken компанийн захирал А.Түвшинбат

Дуу хоолой гэдэг зөвхөн амнаас гарах авиа төдий зүйл биш үйлсээр, бусдад харагдах харагдацаар дамжуулан дуугарч байдаг.  Олноо танигдсан нэгэн хэдий зөв зүйл ярьдаг байлаа ч амьдрал нь тийнхүү үзэгдэхгүй юм бол тэр ямар хэрэг байх билээ. Харин түүний оронд олон таван үггүй хэдий ч үйлдлээрээ үргэлж харуулж явдаг нэгэн бол жинхэнэ дуу хоолой юм. Амьдралд тохиосон, эгэл дуу хоолой болж чадсан нэгэн жишээтэйгээр өнөөдрийн аваргуудын өглөөний цайгаа та зооглоорой. Өнөөдөр хийх таны үйлс ирээдүйн хүчтэй дуу хоолой юм шүү.