ТАНЫ ТОЛГОЙД ЮУ БАЙНА #24 Ногоон Монголын төлөө мод тарьцгаая

Гэр бүлийн радио 104.5's Podcast - A podcast by Гэр бүлийн радио 104.5

Categorie:

Монгол орны нийт газар нутгийн 76.9 хувь буюу бараг 80 хувь цөлжилттэй. Цөлжилтийн эсрэг тууштай тэмцэж буй "Ногоон ази" ОУТББ-ын Төслийн менежер Хонгорзултай ногоон ирээдүйн төлөө ярилцлаа. 2007 онд энэ сүлжээ Монголд байгуулагдсан. Тэр цагаас одоо хүртэл цөлжилттэй бүс нутгууд болох Архангай аймгийн Өгийнуур, Булган Дашинчилэн, Төв аймгийн Аргалант, Баянцогт, Эрдэнэ сум, Дундговь аймгийн төв, Багануур зэрэг Улаанбаатар хотоос гадуур найман газар ойжуулалтын талбайтай бий болгож, тоолж баршгүй их мод, хүнсний ногоо, жимс тарьжээ. Зөвхөн мод тарихаас гадна зорилтот иргэдийн нөхөрлөл хоршоо байгуулж, иргэдийг чадваржуулж, мод, ногоо тарих арга барилыг нь зааж, тэдгээрээс олсон орлогын ашгийг нь хүртээдэг ажээ. Үүгээрээ тэд дан ганц байгаль орчны асуудлыг шийдээд зогсохгүй иргэдэд ИТГЭЛ НАЙДВАР түгээж байна. --- Send in a voice message: https://anchor.fm/familyradio/message