Таны толгойд юу байна? #23 ХАМТДАА АЗ ЖАРГАЛТАЙ

Гэр бүлийн радио 104.5's Podcast - A podcast by Гэр бүлийн радио 104.5

Categorie:

Гэр бүлийн радио 104.5 #ТаныТолгойдЮуБайна подкастын Эрэгтэйчүүдийн баярын дугаарт МҮОНТ-ийн сэтгүүлч, Жендэрийн элч А.Бүрэнбаатар оролцож, эрэгтэйчүүдийн дуу хоолойг түгээлээ. Жендэр нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш. Судалгаанаас үзэхэд 1992-2018 он хүртэлх 26 жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 10.9 жилээр нэмэгдсэн бол эрэгтэйчүүдийнх 5.4 жилээр нэмэгджээ. Хэдийгээр Монгол хүний дундаж наслалт нэмэгдсэн ч одоог хоёр хүйсийн хүмүүст ялгаа байсаар л... Эрэгтэй нь богино насалж байгаа нь эмэгтэй хүнийг ганцаараа амьдралын хүнд ачаа үүрэхэд хүргэдэг. Монголчууд бид эрэгтэй, эмэгтэй хүнийг нэг гэрийн хос багана гэж нэрлэдэг билээ. Хэрэв нэг багана нь байхгүй болбол өрх гэр хэрхэн тогтох билээ? Тиймээс эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, насжилтын асуудалд эмэгтэйчүүд онцгойлог анхаарал тавьж, дэмжих хэрэгтэй. Эрэгтэй, эмэгтэй хүн хамтдаа урт удаан, аз жаргалтай алхахын төлөө! Нэг нэгнээ дэмжиж, хайрлацгаая.