Таны толгойд юу байна? #22 ОХИДОО, УХААЛАГ БАЙХААС АЙХ ХЭРЭГГҮЙ

Гэр бүлийн радио 104.5's Podcast - A podcast by Гэр бүлийн радио 104.5

Categorie:

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе! Нийгэмд эмэгтэйчүүдийг зөвхөн гоё сайхан байх хэрэгтэй гэх тогтсон ойлголт байдаг. Харин энэ өдөр охиддоо хандаж хэлэхэд ухаантай байхаас хэзээ ч битгий айгаарай. Сурч боловсрох эрхээ эрхэмлээрэй. Мишель Обама хэлэхдээ "Эмэгтэйчүүд боловсроход улс эх орон хүчирхэгжиж, цэцэглэн хөгждөг" гэсэн юм. Эмэгтэй хүн боловсрол эзэмших нь зөвхөн өөртөө бус үр хүүхэд, гэр бүл төдийгүй улс эх орны хөгжлийн үндэс суурь. Монголын нөхцөлд эмэгтэйчүүдийн боловсрол өндөр гэдэг ч бизнес, мэдээлэл технологийн салбар болон удирдах байр сууринд тэдний оролцоо тэгш бус байна. Түүнчлэн хөдөлмөр эрхлэх, ажилд ороход саад бэрхшээлтэй тулгарсаар байна гэж гэдгийг ч судалгаагаар баталсан. Тиймээс охид эмэгтэйчүүдийн дуу хоолой, оролцоо бүхий л салбарт хэрэгтэй. Энэ талаар Жендэрийн Үндэсний Хороог төлөөлж нийтлэлч, жендэрийн шинжээч Э.Энэрэл өөрийн үзэл бодлоо хуваалцлаа.