Амьдралын учиг #17 ӨӨРТӨӨ ДУРЛАСАН ХҮН БУЮУ БИ СААТАЛ

Гэр бүлийн радио 104.5's Podcast - A podcast by Гэр бүлийн радио 104.5

Categorie:

“Нарсисизм” бол Олон Улсын сэтгэцийн өвчний ангилалд багтдаг сэтгэл зүйн шалтгаант харилцааны эмгэг ажээ. Үүнийг монголчилбол “Сул дорой байдлаас зугтдаг давуу, төгс рүү тэмүүлдэг эмгэг” юм байна. Ийм хүмүүс гаднаа “би төгс, би шилдэг нь” гэсэн хандлагатай байдаг. Хүмүүс ч тэгэж л хардаг. Бидний их сайн мэддэг жишээ бол: маш их селфи хийж, зургаа тавьдаг, өөрийгөө магтдаг хүмүүс юм. Тэгвэл өөртөө энэ эмгэг бий үгүйг мэдэх хэдэн шинж тэмдгийг танд хүргэе.

1. Би чухал, би №1 хүн гэсэн хандлага гаргадаг.

2. Хүмүүс өөрийг нь байнга хүндэлж, шүтэн биширч байх ёстой гэсэн хүлээлттэй байдаг.

3. Бусдын оронд өөрийгөө тавих чадваргүй. Бусдыг ойлгодоггүй. Ярианы 90% нь өөрийн тухай яриа байдаг.

4. Сэтгэлийн чадвар сул

5. Өөрийгөө бүхнээс онцгой гэдгээ мэдэрсэн байдаг.

6. Бусдыг доош нь хийж, эвгүй байдалд оруулж байж өөрийн давуу байдлыг үүсгэдэг.

болохыг ССҮТ-ийн Зөвлөгөөний албаны дарга, сэтгэл судлаач Алтанцэцэг зөвлөлөө. Энэ тухай илүү дэлгэрэнгүйг та “Амьдарлын Учиг” нэвтрүүлгийн дугаараас сонсоорой.