Таны толгойд юу байна? #16 ХЭН НЭГНИЙГ ХАМГААЛАХАД ТАНЫ ОРОЛЦОО ЧУХАЛ

Гэр бүлийн радио 104.5's Podcast - A podcast by Гэр бүлийн радио 104.5

Categorie:

Энэ дугаарт бид 2017 оны Хоёрдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэ хуулийн талаар ярилцлаа. Өмнөх хуультай харьцуулахад хуульд урьдчилан сэргийлэхтэй холбоотой заалтууд орсон нь ач холбогдолтой болжээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх сувгуудыг тодорхойлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нь гэмт хэрэгт тооцогдох, хохирогч, гэрчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр Цагдаагийн байгууллагын хүлээх үүргийг тодорхойлж, гэрч, хохирогчийг хамгаалах, хохирогчид үзүүлэх үйлчилгээний төрлийг нэмсэн аж. Түүнчлэн хуулийн хамаарах хүрээг томсгож өгсөн нь энэ хууль хүн бүрт хамааралтай гэдгийг сануулж байна. Хууль хэн нэгнийг шийтгэхийн төлөө биш хамгаалахын төлөө байдаг.