Амьдралын учиг #14 ҮГҮЙСГЭЛ

Гэр бүлийн радио 104.5's Podcast - A podcast by Гэр бүлийн радио 104.5

Categorie:

Бодит байдлыг хүлээн зөвшөөрөх үү? Үгүй юу? гэдгээс Үгүйсгэл эхэлдэг. Зарим нь өглөө босоод би чаднаа гэж өөрийгөө урамшуулж гардаг бол зарим нь би ч яаж чадахав дээ? гэж өөрийгөө үгүйсгэдэг. Тэгвэл юун түрүүнд өөрийгөө, өөрт тулгарах асуудлуудаа үгүйсгэхгүйн тулд тэрхүү бодит байдлаа хүлээн зөвшөөрөх буюу би Бурхан бишээ, дэлхий ертөнцийг бүхий л асуудлыг би шийдэж чадахгүй гэдгээ ойлгох хэрэгтэй аж. Харин бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй үед бидэнд ямар асуудал үүсэх вэ? гэвэл би бүхнийг чадна, энэ бол миний асуудал гэж явсаар эцсийн цэгт сэтгэл зүйн хямрал цохилтонд орох эсвэл нэг л өдөр амьдралын баяр хөөргүй болдог тухай “Амьдралын Учиг” нэвтрүүлгийн зочин Сайн хөрш нийгэмлэгийн эмч, гэр бүл судлаач Ц.Дэлгэрмаа ярьсан юм. Үгүйсгэлийн тухай эндээс сонсоорой.