Хос урлаг #10 СЭТГЭЛИЙН ШАРХ

Гэр бүлийн радио 104.5's Podcast - A podcast by Гэр бүлийн радио 104.5

Categorie:

#ХосУрлаг edutainment нэвтрүүлэг өнөөдөр "Сэтгэлийн шарх" гэсэн сэдвээр онол практик хослуулан ярилцлаа. Нэвтрүүлгийн дундуур ....2478 гэсэн тоогоор төгссөн утасны дугаартай сонсогч:

Үүл хураа даахгүй болохоор бороо ордог

Хүн сэтгэл зүрхээ дийлэхгүй болохоор уйлдаг.

Борооны дараа уулсын дээгүүр солонго татдаг.

Уйлсаны дараа сэтгэл онгойж нүд цэлмэдэг гэсэн СМС илгээлээ.

Нээрээ ч уйлсаны дараа сэтгэл онгойдог гэдэгтэй гэр бүл судлаач, сэтгүүлч Н.Амарсанаа, гэр бүл судлаач Д.Төмөртогоо, хөтлөгч гэр бүл болон З.Мөнхбаатар, Б.Одгэрэл нар санал нэгдлээ.